Валютын ханш :

2024 оны 5 сарын 18, 6, Бямба гараг

Гол, мөрний мөсөн дээгүүр явахгүй байхыг анхаарууллаа

Он гарсаар гол, нуурын мөс цөмөрсөн 23 удаагийн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 14 иргэний амь нас, аюулгүй байдлыг ханган ажиллажээ.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-50 см нимгэрч,  хаврын мөсний үзэгдэл идэвхжиж эхэлсэн байна.

Цаашид ихэнх нутгаар цаг агаар дулаарах тул гол мөрөн, нуурын мөс улам нимгэрч, мөс хэврэгшиж мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүйн хэмжээнд байж чадахгүй тул  сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа