Валютын ханш :

2024 оны 4 сарын 19, 5, Баасан гараг

Нөхрөө хөнөөсөн хэрэгт холбогдсон Ж.Мөнхтулгын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Баянгол дүүргийн иргэн Э нь 2018 оны арваннэгдүгээр сарын 2-оос 3-нд шилжих шөнө гэртээ зүрхэн тус газраа хутгалуулан нас барсан хэрэгт талийгаачийн эхнэр Ж.Мөнхтулгыг холбогдуулан удаан хугацаанд хуулийн байгууллага шалгаж байна. 

Өнгөрсөн хугацаанд Ж.Мөнхтулгад холбогдох хэргийг прокурорын байгууллагаас хэд хэдэн удаа мөрдөн байцаалтад буцааж, хэргийг нягталж шалгасан байна. Энэ хэрэгт талийгаачийн эхнэр Ж.Мөнхтулгыг гэм буруутай хэмээн прокурорын байгууллага яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Яллагдагчид Эрүүгийн хуулийн 10.1-т зааснаар хүний амь хөнөөсөн хэргээр яллах дүгнэлт үйлдсэн байна. Шүүх хурлын урьдчилан хэлэлцүүлэг ирэх тавдугаар сард Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд болох ажээ. 


4 сэтгэгдэл

  • Хаан банкинд ажилладаг эмэгтэй гэсэн шүү дээ. Нөхрөө хуурсан юм шиг байгаа юм.

  • Нөхөртөө гардуулаад тэгээд нөхрөө нухсан юм биш үү

  • Нөхөртөө гардуулаад тэгээд нөхрөө нухсан юм биш үү

  • Хүчирхийлэлд бсын болуу яасбн бол, зүгээр нөхрөө алчимгүймдаа

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа