Валютын ханш :

2024 оны 4 сарын 19, 5, Баасан гараг

ЭМЯ: 300 тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийж байна. Тус газраас мэдээлснээр дэлхийн 166 улсад өвчлөл тархсан байна. Зарим Европын орнууд гадаадын иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж, эмнэлгийн байгууллагууд тусламж үзүүлэхээс татгалзаж эхэлсэн байна. Харин БНХАУ-ын Ухань муж коронавирусийн халдварыг хяналтдаа авчээ. Монгол Улсын хувьд иргэд бэлэн байдлаа хангаж урьдчилан сэргийлэх зөвлөмжийг дагаж байгаа ч гудамж талбайд амны хаалтаа ил задгай хаяж байгаа нь өвчлөл тархах өндөр эрсдэлтэй гэдгийг сэрэмжлүүллээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалын мэдээлснээр 2775 хүн ажиглалтад орсноос 1706 хүн эмчийн хяналтад байна. Өнөөдрийн байдлаар 300 тохиолдлын онош үгүйсгэгдсэн. Станбул-УБ чиглэлээр 200 хүн иржээ. Жаргалант, Асралт мед эмнэлэгт тусгаарлалтын ажиглалтад авсан гэдгийг хэллээ. Тэрбээр “Станбул-УБ чиглэлийн нисэх тусгай үүргийн онгоцоор тархи зүрхний эмгэгтэй хүүхэд Станбулын онгоцоор ирээгүй. Түүнчлэн иргэд Сэлэнгэ Баян-Өлгий аймгийн хилийн боомтоор иргэд орж ирж байгааг мэдээлэв. Эмнэлгүүдийн бэлэн байдлыг бүрэн хангаж байна. Ачаалал ихэсвэл Арьс судлалын үндэсний төвд 107 ор бэлтгэсэн. СХД, Чингэлтэй, Багануур, Налайх эмнэлгийн ор чөлөөлж нийт 700 ор гаргах боломжтой гэж тооцсон. Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хурлыг өргөтгөсөн байдлаар хуралдуулахаар төлөвлөсөн. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр цахим сургалтад оролцсон. Бид эмч мэргэжилтнүүдээ зөв байршуулахад анхаарч байна. Эмчилгээний хувьд ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу БНХАУ-тай ижил эмчилгээг хийж байна” гэлээ.

КОРОНАВИРУС ИЛЭРСЭН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙН БАЙДАЛ ХҮНДЭВТЭР БАЙНА

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн хэлснээр нийт дөрвөн тохиолдлын шинжилгээнд коронавирус илрээгүй. Сэлэнгэ аймагт гурван сэжигтэй тохиолдол илэрсэн. Берлин-Москва УБ чиглэлээр ирсэн зорчигчдоос нэг тохиолдол эерэг гарсан. Батлагдсан дөрвөн тохиолдлын биеийн байдал хэвийн байна. Нэг тохиолдлын биеийн байдал хүндэвтэр байна. Харин Франц иргэний биеийн байдал хэвийн тогтвортой байгаа аж. Нийт дөрвөн удаагийн онгоцоор 1000 гаруй иргэн иржээ.

КОРОНАВИРУС ИЛЭРСЭН ИРГЭД БОЛОН АР ГЭРТ НЬ ДАРАМТ ИРЭХ ТОХИОЛДОЛ ГАРЧ БАЙНА

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Эрүүл мэндийн яам сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг сунгах саналтай байна. Өвчний оргил үед хөл хориог цуцлахад халдвар тархах өндөр эрсдэлтэй гэх эрдэмтдийн тооцоолол гарсан. Тиймээс халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хөл хориог дахин сунгах шаардлагатай. Ер нь бид маш чухал үед байна. Хүн бүр халдвар авах эрсдэлтэй. Иймд коронавирусийн халдвар авсан иргэдээ болон ар гэрийг нь зөвөөр ойлгож, бид эв нэгдэлтэй байх хэрэгтэй. Шинжилгээний хариу нь эерэг гарсан иргэд болон ар гэрт нь дарамт үзүүлэх тохиолдол их гарч байна. Тиймээс иргэдээ зөвөөр ойлгож дэмжихийг хүсье. Эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг дагаж ажиллахыг хүсч байна. Эрдэмтэд ес, аравдугаар сард дахин дэгдэлт гарах магадлалтай гэж тооцож байна. Тиймээс дахин тархалтаас өмнө вакцин гарна гэх мэдээллийг өгч байна. БНХАУ-ын Анагаах ухаанд хэрэглэж буй арга Монголын анагаах уламжлалт арга ухааны эмчилгээтэй адилхан байгаа.


Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа