Валютын ханш :

2024 оны 4 сарын 28, 0, Ням гараг

Нийслэлийн 468 дэлгүүрээр нөөцийн мах худалдаалж байна

Цар тахлын улмаас энэ оны нөөцийн мах бэлтгэсэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардал өссөн. Үнийн өсөлтийг бууруулах зорилгоор бэлтгэсэн үхэр, хонь, ямааны махны нэг кг тутамд 900-1100 төгрөгийн дэмжлэгийг баталсан төсөвтөө багтаан олгохыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд үүрэг болголоо.

Нийслэлийн хүн амын хаврын хэрэгцээнд зориулан үхрийн ястай мах 8900 төг/кг, хонины ястай мах 8300 төг/кг, ямааны ястай мах 7100 төг/кг үнээр есөн дүүргийн 468 дэлгүүрээр худалдаалж байна.    

З.Мэндсайхан сайд энэ сарын 4-нд "Нөөцийн махны 10 хувь нь ямааны мах, 30 хувь нь үхрийн мах, үлдсэн нь хонины мах байна. Нойтон мах борлуулж эхэлтэл нөөцийн махыг худалдана. Зах зээлийн үнээс хямдаар нөөцийн мах борлуулж байна. Одоогоор 360 тонн мах гаргасан. Өдөрт дунджаар 60-70 тонн мах гаргаж байсан бол одоо 50-иас тээш тонн гаргаж чадахгүй байна. Учир нь борлуулалт сайнгүй байна. 468 буюу хангалттай олон цэгт борлуулж байна" гэсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа