Валютын ханш :

2024 оны 5 сарын 17, 5, Баасан гараг

Камила Валиева ганцаарчилсан богино үзүүлбэрийн төрөлд "нэгдүгээр" байрт шалгарлаа

ОХУ-ын уран гулгагч 15 настай Камила Валиева өчигдөр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан богино үзүүлбэрийн төрөлд нэгдүгээр байрт шалгарлаа. Сэргээшийн асуудалтай холбогдсон ч Спортын арбитрын шүүх түүнийг Бээжингийн олимпын тэмцээнд өрсөлдөхийг зөвшөөрсөн байна. 

Тэрбээр хориотой бодис болох триметазидин яагаад түүний биеэс илэрсэн талаар анх удаа тайлбар өгсөн юм.  Энэ нь өвөөгийнх нь хэрэглэдэг зүрхний эм байсан гэж хариулжээ. 

Богино үзүүлбэрийн төрөлд өчигдөр нийт 25 уран гулгагч оролцсрн байна. Харин Валиева талбай дээр гарч ирээд гуравласан аксель хийхдээ алдсан ч хамгийн өндөр 82.16 оноо авсан юм. Тэрээр үзүүлбэрийнхээ дараа нулимсаа барьж дийлээгүй аж.

Түүнчлэн нэг орноос оролцож буй Анна Щербакова 80.20 оноотойгоор хоёрдугаарт, Японы уран гулгагч Каори Сакамото 79.84 оноо авч гуравдугаар байранд тус тус орлоо.  Мөн маргааш буюу хоёрдугаар сарын 17-ны өдөр чөлөөт үзүүлбэрийн тэмцээн эхэлнэ. Хэрвээ Камила Валиева шагналт байрт шалгарч үлдвэл Олон улсын олимпын хороо шагнал гардуулах ёслол зохион байгуулахгүй гэдгээ мэдэгдсэн. 

 

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа