Валютын ханш :

2024 оны 5 сарын 12, 0, Ням гараг

“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг өөрчилнө

“Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн Монголын талын гишүүдийг ойрын хугацаанд чөлөөлөх бололтой.

Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар “Оюутолгойн ТУЗ-тэй холбоотой асуудал газар аваад байгаа. ТУЗ-д юмаа мэддэг, мэргэжлийн хүмүүсийг оруулж ирж, хараа хяналтаа сайжруулахгүй бол урсгалаараа явсны гайг олон түмнээрээ амсаж байна. Тиймээс ТУЗ-ийг богино хугацаанд сольж, чадварлаг боловсон хүчнийг томилох ёстой. Компанийн 34 хувийн үр өгөөжийн нэмэгдүүлэх чиглэлд ажиллах нь зөв гэж үзэж байна. Хэтэрсэн зардлыг багасгах хэрэгтэй” хэмээв. 

“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-д Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Монгол Улсаас БНХАУ-д суух Элчин сайдаар ажиллаж байсан Г.Батсүх, “Эрдэнэс Монгол” компанийн Ерөнхий захирал асан Ц.Түмэнцогт нар багтаж буй.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа