Валютын ханш :

2024 оны 4 сарын 29, 1, Даваа гараг

Согтууруулах ундаатай холбоотой гэмт хэрэг, зөрчил буурчээ

Худалдаа, үйлчилгээний байгууллагын цагийн хуваарьт өөрчлөлт орсноос хойш согтууруулах ундаатай холбоотой гэмт хэрэг, зөрчил буурчээ.

Тодруулбал, Цар тахлын улбар шар түвшинг шар түвшинд шилжүүлж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах тухай Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга энэ сарын 15-нд захирамж  гаргасан юм. А/176 тоот захирамжаар нийслэлийн хэмжээнд сар бүрийн нэгний өдөр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгосон. Харин А/177 тоот захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан билээ.

Тэгвэл худалдаа, үйлчилгээний зарим байгууллагын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан тус захирамж хэрэгжиж эхэлснээс хойш согтууруулах ундаа хэрэглэсэн үед үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлийн тоо буурсан байна.

 

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын захирамж гарахаас өмнөх буюу 2022 оны хоёрдугаар сарын 7-14-ний хоорондох архидан согтуурч гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, холбогдох дуудлага, мэдээллийг хоёрдугаар сарын 15-21-ний хоорондохтой харьцуулахад 129 нэгж буюу 4.6 хувиар буурсан байна.

Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг дотор нь ангилаад үзвэл, хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 13.7, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг дөрвөн хувь, гэр бүлийн хүчирхийлэл 42.9, хүчиндэх гэмт хэрэг 22.2 хувиар тус тус буурсан аж.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа