Валютын ханш :

2024 оны 5 сарын 6, 1, Даваа гараг

Орос улс Украинд халдвал “Умард Урсгал 2” ажиллахгүйг Байден амлав

Германы шинэ канцлерь Олаф Шольц өчигдөр Вашингтон хотод анх удаа айлчилж, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай уулзсан байна.

Уулзалтын дараа Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр Байден “Хэрвээ Орос улс Украинд халдвал Умард Урсгал 2 байгалийн хийн хоолойн төсөл дуусгавар болно” гэж мэдэгджээ.

“Умард Урсгал 2” нь ОХУ-аас Балтийн тэнгисээр дайруулан Герман руу татсан 1,225 км урт байгалийн хийн хоолойн төсөл юм. Мөн таван жил үргэлжилж, $11 тэрбумыг зарцуулсан уг төсөл Оросоос Германд нийлүүлэх хийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх зорилготой аж.

Түүнчлэн Германы дүрэм журамд нийцээгүй гэсэн үндэслэлээр хоолой ашиглалтад орох хугацаа одоогоор хойшлогдоод байгаа. Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өмнө нь хэлэхдээ уг хоолойг “геополитикийн аюултай зэвсэг” хэмээн нэрлэж байсан юм.

Гэхдээ Германы томоохон компаниуд уг төсөлд багагүй хэмжээний хөрөнгө оруулсан тул Берлиний эрх баригчид хийн хоолойд хориг тавих эсэх нь эргэлзээтэй байна. Байден ганцаараа “Умард Урсгал 2” төслийг зогсоож, Москвагийн эзлэн түрэмгийллийн хариуд шийтгэх амлалт өгчээ.

Харин канцлерь Шольц энэ талаар шууд амлаагүй бөгөөд “Хэрвээ халдан түрэмгийлбэл ижил хариу арга хэмжээ авах дээр АНУ, Германы талууд бүрэн санал нэгдсэн” гэх ерөнхий байр суурь илэрхийллээ.

 

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа