Валютын ханш :

2024 оны 5 сарын 3, 5, Баасан гараг

"Код бичих охидын хөтөлбөр”-ийг зарлалаа

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнийн санаачилсан “Код бичих охидын хөтөлбөр” хоёр дахь жилдээ зарлагдлаа. Энэ жилийн хөтөлбөрийг Боловсрол шинжлэх ухааны яам, Хаан банк, Голомт банк, АНД глобал, Юнител ХХК, Скайтел ХХК, ICT Group, Тапатрип ХХК, Мэдээлэл холбооны сүлжээ компани зэрэг компаниуд дэмжин ажиллаж байна.

Өнгөрсөн жил бид тус хөтөлбөрт 21 аймаг, 9 дүүргийн нийт 30 охиныг гурван шатны сонгон шалгаруулалтаар сонгож, код бичих ур чадварыг олгосон бол энэ жил 50 охиныг сонгон шалгаруулна.

Хөтөлбөрийн бүртгэл 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ охид www.girlscode.mn сайтын БҮРТГЭЛ-2022 гэсэн цэс руу орж бүртгүүлнэ.

Хөтөлбөрт бүртгүүлсэн нийт охид гурван шатны сонгон шалгаруулалтад тэнцсэний дараагаар тус хөтөлбөрт хамрагдах юм. Эхний шатанд дараах шалгуураар сонгон. Үүнд

  • Алслагдсан аймаг,  сум, дүүрэг хороонд амьдардаг бөгөөд онлайн сургалтад тогтмол хамрагдах боломжгүй;
  • Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч
  • Англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх
  • Ачаалал даах чадвартай
  • Зуны амралтын хоёр сарыг код бичих сургалтад зарцуулах сонирхолтой байх
  • Цаашид мэдээллийн технологийн чиглэлээр суралцах сонирхолтой байх

Хөтөлбөрийн эхний шатанд тэнцсэн охид хоёр дахь шатны сонгон шалгаруулалт буюу математикийн онлайн шалгалтыг өгнө. Үүний дараагаар ярилцлагад орсноор тус хөтөлбөрт хамрагдах боломжтой болох юм.

“Код бичих охидын хөтөлбөр” нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг бэлдэх, бүс нутгийн тоон хуваагдлыг бууруулах, жендерийн тэгш бус байдлыг багасгах зорилготойгоор анх 2021 онд зохион байгуулагдсан юм. Өнгөрсөн жил тус хөтөлбөрт хамрагдсан 30 охины 10 нь дэлхийн томоохон их дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж, мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж байна. Тэдний хувьд зуны амралтаараа код бичиж сурсан нь тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад нь чухал түлхэц болжээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа