Валютын ханш :

2024 оны 5 сарын 4, 6, Бямба гараг

Цагаан гурилыг хэрхэн хийдэг тухай 5 сонирхолтой баримт

Хүмүүсийн дунд цагаан гурил дахь цавуулаг нь гэдсэнд очоод наалддаг, өвчин үүсгэдэг, ямар ч шим тэжээлгүй гэх мэт маш олон буруу ойлголт тарсан байдаг. Яг үнэндээ та бидний өдөр тутамдаа хэрэглэдэг энергийн эх үүсвэр болсон гурил нь эрс тэс уур амьсгалтай манай оронд хэрхэн үйлдвэрлэгдэж, ямар дамжлага туулж таны гарт хүрдэг, биед ямар хэрэгтэй тухай мэдээлэл хүргэж байна.

  1. Гурилын үндсэн түүхий эд нь улаан буудай бөгөөд эрүүл хөрсөнд ургасан чанартай шинэхэн улаан буудайг тариаланчид хураан, цэвэрлэж стандартын дагуу тээвэрлэн гурилын үйлдвэрт хүргэдэг. Ирсэн улаан буудайнаас дээж аван хяналтын лабораторид хими болон физикийн үзүүлэлтүүдийг нарийн сайн шинжлэн чанарын шаардлага хангасан буудайг хүлээн авна.
  2. Хүнсний буудайны стандарт нь анх 1995 онд батлагдаад өнөөг хүртэл нийтдээ 4 удаа дахин хянагдаж шинэчлэгдсэн. MNS 0097: 2010 стандарт нь хүнсний буудайг шалгаж хүлээн авах, хадгалах, тээвэрлэхэд ашигладаг бөгөөд чандлан мөрдөх учиртай байдаг.
  3. Дамжлагын хуурай цэвэрлэгээг хийн үйлдвэрлэлийн процесст оруулан цэвэрлэгдсэн буудай чийгшүүлэгч машин руу орж технологийн дагуу тодорхой хувиар чийгшүүлэгддэг. Энэхүү чийгшүүлэгдсэн буудайг оптикийн тусламжтайгаар асар хурдан өнгөөр ялгах төхөөрөмжөөр ангилна. Эдгээр бүх дамжлагуудад дотоод хяналтын лаборатори цаг тухай бүрд хяналт тавьж ажиллах үүрэгтэй. Бүрэн цэвэрлэгдсэн буудайг тээрмийн машин руу битүүмжлэгдсэн системээр зөөвөрлөж хамгийн эхний тээрэм буюу няцлах процесст оруулдаг. Дээрх бүх дамжлагуудад тээвэрлэхдээ хүнсний аюулгүй байдлыг хангасан  зориулалтын тоног төхөөрөмж бүхий битүүмжлэгдсэн системээр тээвэрлэдэг тул гаднын биет нэвтрэх боломжгүй юм.

  4. Гурилыг үйлдвэрлэхдээ дотоодын хүнсний үйлдвэрийн стандартуудаас гадна Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүнсний аюулгүй байдлын НАССР тогтолцоог баримтлан ажилладаг.
  5. Гурилын савлагаан дээр БГ- 075, БГ-115 гэх мэт код бий. БГ нь буудайн гурил гэсэн үг. Арынх нь тоо тухайн гурилд агуулагдаж байгаа шим тэжээл, эслэгийн агууламжийг илтгэдэг. Хүмүүс цагаан гурилыг шим тэжээл багатай гэж буруу ойлгодог ч шим тэжээл, энергийн эх үүсвэр, илчлэг хэвээрээ байдаг. Цагаан гурил нь хүний хялбар шингэх нүүрс усны гол эх үүсвэр төдийгүй илчлэг, B-ийн төрлийн амин дэмүүдийг агуулдаг билээ.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа