Валютын ханш :

2024 оны 5 сарын 6, 1, Даваа гараг

Гал түймрийн улмаас гурван автомашин гараашинд шатжээ

Гараашинд гурван автомашин шатаж байсныг унтрааж, утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргажээ.

Тодруулбал, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо, “Центр-Апартмент”-ын байрны .. дугаар орцонд утаа ихтэй байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын газар гуравдугаар сарын 11-ний 06:03 цагт хүлээн авсан байна.

Үүний дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид очиход тус байрны гараашинд иргэдийн “Тоёота Хайландэр”, “Исузу-Элф”, “Тоёота-Камри” загварын суудлын автомашин тус тус шатаж байсныг 30 минут ажиллан унтраажээ.

Мөн утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргасан гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа