Валютын ханш :

2024 оны 5 сарын 7, 2, Мягмар гараг

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн ээлжит бус хуралдаан 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус хуралдааныг Сангийн сайд Б.Жавхлан даргалж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн болон бусад албаныхан оролцсон байна.

Тодруулбал, хуралдаанаар олон улсын төлбөр тооцооны нөхцөл байдал, шатахууны импорт дээр үүсээд буй тодорхой бус байдал болон валютын нөөцийг нэмэгдүүлэх арга замуудын талаар хэлэлцэж, макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэх хүрээнд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон юм. Мөн тус хуралдаанаар хэлэлцсэн асуудлын хүрээнд Монгол Улсын Засгийн Газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэхээр зөвлөмж гаргалаа.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа