Валютын ханш :

2024 оны 4 сарын 24, 3, Лхагва гараг

БНХАУ нүүрс, газрын тосны тээвэрлэлтийгнэмэгдүүлэхэд анхаарал хандуулна

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ЧанВэньрүйг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ковид-19 халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэхэд хөрш орны зүгээс тусламждэмжлэг үзүүлж байгаад Монгол Улсын шадар сайдноён Элчин сайдад талархал илэрхийллээ. 

Тэрээр “Энэ цаг үед Ковид-19 халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх нь нэгдүгээрт тавигдах асуудалхэдий ч үүний зэрэгцээ эдийн засгийг эрчимжүүлэхажлыг давхар явуулах нь манай хоёр улсад альалинд нь чухал байна. Тодруулбал БНХАУ-руу гаргажбуй уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээгнэмэгдүүлэх шаардлага байна. Өмнө нь заримбоомтоор өдөртөө 1500-1700 машин бүтээгдэхүүнгаргаж байсан бол яг өнөөдрийн байдлаар өдөртөө100 орчим машин гарч байна. Тиймээс Элчин сайдтаныг энэ асуудлыг анхааралдаа авахыг хүсье” гэлээ. 

Элчин сайд Чан Вэньрүй “Нүүрсний тээвэрлэлтийгнэмэгдүүлэхээ амлаж байна. Орон нутгийн түвшиндтодруулбал хоёр орны хилийн боомт хоорондзохицуулалт хийсэнээр тээвэрлэлтийн тоогнэмэгдүүлэх боломжтой” гэсэн юм. Ноён Элчин сайд мөн Монгол Улс нөхцөл байдалдаатохируулан Ковид-19 халдварын эсрэг урьдчилансэргийлэх хариу арга хэмжээг тухай бүр авч байгаадХятадын тал өндөрөөр үнэлж, сайшааж байгаагуламжиллаа. 

Уулзалтын үеэр БНХАУ-ын “Дахуа Технологи” компанийн үйлдвэрлэсэн хүний биеийн дулаанмэдрэгч хоёр ширхэг камерыг Улсын Онцгой комисстхандивлалаа. Энэхүү камер нь нэг дор 15 хүний биеийн халууныгхэмжиж, нэгэн зэрэг мэдээллийг гаргаж чаддагбайна. Тус камерыг дэлхийн 100 гаруй орны нисэхонгоцны буудал, эмнэлэг зэрэгт өргөн ашиглахболсон байна гэж Монгол Улсын Шадар сайдынАжлын албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа