Валютын ханш :

2024 оны 4 сарын 28, 0, Ням гараг

Замын засвар гүйцэтгэж буй компаниудад гэрээний үүргээ биелүүлээгүй гэх шалтгаанаар хариуцлага тооцжээ

Зам, тээврийн хөгжлийн яамнаас авто зам, замын байгууламжийн бүтээн байгуулалтын ажилд хариуцлагын тогтолцоог сайжруулах, чанар стандартыг хангуулах хүрээнд зам барилгын ажлын гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн зарим аж, ахуйн нэгж байгууллагуудтай гэрээний хүрээнд хариуцлага тооцох арга хэмжээг авч ажиллажээ.

Тухайлбал, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй Дорнод аймгийн Хэрлэн сумын төвийн 5.5км хатуу хучилттай зам барилгын ажлыг гүйцэтгэх гэрээг “Арц суварга” ХХК гэрээнд заасан хугацаандаа зам барилгын ажлыг ашиглалтад оруулаагүй, чанарын доголдол гаргасан тул 19.79 сая төгрөгийн алданги торгуулийг ногдуулсан байна. 

Авто замын тухай хуульд авто замын барилгын ажлыг гүйцэтгэх гэрээний дагуу баталгаат засварын хугацаа гурван жил байдаг аж. Харин “Хансуун зам” ХХК товлосон хугацаанд хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөөгүй, удаа дараа гэрээний үүргээ биелүүлээгүй, зөрчил дутагдал гаргасан тул захиалагчийн зүгээс “Хансуун зам” ХХК-тай байгуулсан гэрээг  цуцалж,  барьцаа 158.4 сая төгрөгийн хөрөнгийг захиалагчийн мэдэлд үлдээж, тус хөрөнгөөр баталгаат хугацаанд хийж гүйцэтгэх засварын ажлыг гүйцэтгэхээр шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа