Валютын ханш :

2024 оны 4 сарын 29, 1, Даваа гараг

08:30 цагийн байдлаар хотын ихэнх уулзварт ачаалал их, хөдөлгөөн удааширсан байна

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс авто замын нөхцөл байдлыг танилцуулж байна.

08:30 цагийн байдлаар Их тойруу, Сансрын тойрог, Зүүн дөрвөн замын уулзварт урдаас хойш чиглэх хөдөлгөөн ачаалал авч, удааширсан. 100 айлын уулзарт зүүнээс баруун чиглэх хөдөлгөөн ачаалал ихтэй байгаа бол эсрэг урсгал хэвийн байна. Мөн Өлзий төвийн уулзварт баруунаас зүүнийг чиглэх урсгал ачаалал авч удааширчээ.

Энхтайваны өргөн чөлөө, Тасганы овооны уулзар Эх нялхасын уулзвар руу зүүнээс баруун руу чиглэх хөдөлгөөн болон эсрэг урсгал хоёул ачаалал авч удааширсан байна.

Гэсэр сүмийн уулзвар уу хойноос урагш чиглэх болон эсрэг урсгалын хөдөлгөөн аль аль нь ачаалал авч, удааширсан.

Саппорогийн уулзвар Хархорин худалдааны төв рүү зүүнээс баруун чиглэлд хөдөлгөөн хэвийн байгаа бол эсрэг урсгал ачаалал их байна. Гурвалжингийн гүүрний хойноос урагш чиглэх хөдөлгөөн ачаалал их, хөдөлгөөн удааширчээ.

Энхтайваны өргөн чөлөө, Багшийн дээдийн уулзварт Гадаад харилцааны яам руу зүүнээс баруун чиглэх болон эсрэг урсгал хоёул ачаалал авч, хөдөлгөөн удааширсан.

Бага тойруу, ШУТИС руу урдаас хойш чиглэх хөдөлгөөн хэвийн байгаа бол эсрэг урсгал нь ачаалал авч, хөдөлгөөн удааширчээ.

ШУУД ҮЗЭХ:

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа