Валютын ханш :

2024 оны 5 сарын 3, 5, Баасан гараг

Монголын анхны “Сүлжээ номын сан”-г Баянгол дүүрэгт байгууллаа

Монгол Улсын 21 аймаг, есөн дүүрэгт бий болох Монголын анхны “Сүлжээ номын сан”-ийн эхний салбарыг Нийслэлийн Баянгол дүүрэгт байгууллаа.

Тодруулбал, улс даяар байгуулагдах тус номын сангийн эхний салбарын нээлт өнөөдөр Баянгол дүүргийн Ардчилсан холбооны байранд болсон юм. Уг арга хэмжээнд “Чингис хаан” одонт СГЗ, Г.Мэнд-Ооёо, СГЗ, сэтгүүлч А.Баатархуяг, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч О.Цэнд-Аюуш нарын уран бүтээлч, уншигчдийн төлөөллөөс хүрэлцэн ирсэн байв.

Түүнчлэн сурагчид болон эцэг, эхчүүдийн ном унших таатай орчинг бүрдүүлсэн, стандартын шаардлага хангасан, орчин үеийн нээлттэй номын санг бий болгож байгаа аж.

Энэхүү номын санд дэлхийн болон Монголын түүх, эдийн засаг, түүхт хүмүүсийн намтар, товчоо, их дээд сургуулиудын оюутнуудад зориулсан гарын авлага, ЭЕШ-ын материалууд гээд төрөл бүрийн сэдэвтэй ном бүтээлүүдийн дээж багтжээ.

сүлжээ номын сан

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа