Валютын ханш :

2024 оны 4 сарын 24, 3, Лхагва гараг

ГАЗАР ХӨДЛӨЛТ АЮУЛЫН ХЭМЖЭЭНД ХҮРЭЭГҮЙ УЧРААС ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ЦАМХАГ ДУУГАРААГҮЙ

Өчигдөр Төв аймгийн Жаргалант сум болон Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд газар хөдлөлт болсон. Тодруулбал, Төв аймгийн Жаргалант суманд 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бол Баян-Өлгий аймагт 4.1 магнитудын хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн юм. Тэгвэл иргэдийн дунд газар хөдлөлтийн эрсдлийн нөхцөл байдал болон гамшгийн үеийн зарлан мэдээлэх дуут дохиоллын талаар мэдээлэл дутмаг байна.  Иргэддээ мэдээлэл өгөх ёстой байсан гэж цахим орчинд шүүмжилж байгаа бол  албаны хүн аюулын хэмжээнд биш байсан тул мэдээлэх шаардлага байгаагүй гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа