Валютын ханш :

2024 оны 4 сарын 29, 1, Даваа гараг

Коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 11,017 хүн эмчлүүлж байна

Коронавируст халдварын шинээр илрэх тохиолдлын тоо өдөр ирэх тусам буурч, эмчлүүлж буй өвчтөний тоо ч багасаж байна.

Тухайлбал, өнгөрсөн хоногт коронавируст халдварын улмаас эмчлүүлж буй хүний тоо 1,116-аар цөөрсөн буюу гэрийн эмчилгээнд байгаа хүний тоо 1,027-оор, эмнэлэгт байгаа хүний тоо 89-өөр тус тус буурсан байна. 

Одоогоор нийт 11,017 хүн уг өвчний улмаас эмчлүүлж байна. Үүнээс 8,430 хүн өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа бол 2,587 хүн эмнэлэгт байна.

Эмнэлэгт байгаа иргэдийн 25.3 хувийнх нь биеийн байдал хөнгөн байгаа бол 74.6 хувь нь хүндэвтэр, хүнд, маш хүнд гэсэн оноштой байгаа юм.

  • Хөнгөн – 655,
  • Хүндэвтэр – 1,679,
  • Хүнд – 217,
  • Маш хүнд – 36 хүн эмнэлэгт байна.

Дээрх иргэдийн 637 нь хүүхэд бол 145 нь жирэмсэн эмэгтэй гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа