Валютын ханш :

2024 оны 4 сарын 26, 5, Баасан гараг

ЗААВАР: 1072 хувьцааны дансаа онлайнаар хэрхэн бүртгүүлэх вэ

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тараах шийдвэр гарсан билээ. Үүнтэй холбоотойгоор иргэд зайлшгүй үнэт цаасны дансаа нээлгэх шаардлагатай ба дансаа нээхдээ өөрийн ногдол ашиг хүлээж авах дансыг зайлшгүй баталгаажуулсан байх шаардлагатай. Хэрвээ та үнэт цаасны дансаа нээлгэж амжаагүй байгаа доорх линкээр орж дансаа нээлгэх боломжтой.

ХУВЬЦААНЫ ДАНС НЭЭХ ГУРВАН АЛХАМ

1072 хувьцаагаа авахын тулд заавал үнэт цаасны данс нээлгэх ёстой. Учир нь тодорхой хугацааны дараа Эрдэнэс тавантолгойн хувьцаа хөрөнгийн бирж дээр албан ёсоор арилжагдаж эхэлсний дараа данстай хүмүүс энэ дансаараа дамжуулан хувьцааны ногдол ашгаа авах, зарах гэх мэт захиран зарцуулах эрхтэй болно.

НЭГДҮГЭЭР АЛХАМ: Иргэн та “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч эсэхээ шалгахыг хүсвэл 158989 дугаарт регистерийн дугаараа латин үсгээр бичиж илгээснээр өмнө нь үнэт цаасны данс нээлгэж байсан эсэхээ шалгаж болно. Үнэт цаасны данстай бол дахин нээлгэх шаардлагагүй. Мөн 1800-1072 дугаарын утсаар мэдээлэл авах боломжтой юм.

ХОЁРДУГААР АЛХАМ: Монголын хөрөнгийн биржийн сайтад хандан бүртгэлтэй брокерийн компаниудаас сонгоно.

Үйл ажиллагаа явуулсан туршлага, нэр хүнд

Тогтмол үйл ажиллагаа явуулдаг эсэх

Байршил, техник тоног төхөөрөмж, харилцах боломжууд гэх мэт

Данс нээлгээгүй тохиолдолд брокерын компанид хандан данс нээлгэх боломжтой.

ГУРАВДУГААР АЛХАМ: Сонгосон брокерийн компанидаа бичиг баримтаа авч очин дансаа нээлгэнэ.

Иргэний үнэмлэх

Төрсний гэрчилгээ /насанд хүрээгүй хүүхдийн/

Сонгосон брокерийн компани руу холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авч болно.

Брокерт хандан данс нээлгэснээр та хувьцаагаа өөрийн дансанд баталгаажуулсан гэсэн үг юм.

ЦАХИМААР 1072 ХУВЬЦААНЫ ДАНС НЭЭЖ БАЙНА

Өнөөдрийн байдлаар дараах үнэт цаасны компаниуд цахимаар данс нээх үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:

“Апекс Капитал ҮЦК” ХХК – https://dbx.apex.mn/

“Ард Капитал ҮЦК” ХХК – http://dbx.ardcapital.mn

“Ард Секюритиз ҮЦК” ХХК – http://ardsecurities.com/

“БиДиСЕК ҮЦК” ХК – https://reg.bdsec.mn/

“Бумбат Алтай ҮЦК” ХХК – http://dbx.bumbat.mn/

“Гаүли ҮЦК” ХХК –http://www.gauli.mn/

“Голомт Капитал ҮЦК” – SocialPay

“Гүүдсек ҮЦК” ХХК – https://goodsec.mn/online

“Масдак ҮЦК” ХХК – http://masdaq.msem.mn/login

“Өндөрхаан ҮЦК” ХХК – https://undurkhaan.msem.mn/

“ТиДиБи Капитал ҮЦК” ХХК – https://www.tdbcapital.mn/page/open-brokerage-account

“Стандарт Инвесмент ҮЦК” ХХК – https://dbx.standardinvestment.mn/

“Тэнгэр Капитал ҮЦК” ХХК – https://xacex.tengercapital.mn/

Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК нь хаалттай хувьцаат компани буюу Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэгдээгүй, хувьцааны арилжаа эхлээгүй байгаа тул иргэд өөрийн эзэмшлийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг бусдад худалдах, шилжүүлэх боломжгүй байна.


Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа