Валютын ханш :

2024 оны 4 сарын 29, 1, Даваа гараг

Монгол Улсын баг дэлхийн ой тогтоолтын ХОШОЙ АВАРГА боллоо

 “Ой тогтоолт”-ын 30 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлж нийт 19 тамирчин оролцсноос таван тамирчин ОУ-ын Мастер цолны болзол хангалаа.
 
Тодруулбал, цар тахлын улмаас энэ удаагийн “Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг онлайнаар зохион байгуулсан юм. Нийт 18 улсын шилдэг 366 тамирчин ой тогтоолтын спортын 10 төрлөөр өрсөлдөж, Монголын Оюун ухааны академийн 10-24 насны 17 тамирчин, олон улсын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж, Ө.Сэнгэсамдан гэсэн бүрэлдэхүүнтэй оролцсон байна.
 
Тэмцээний дүн өчигдөр гарч манай улсын шигшээ багийн таван тамирчин Олон улсын мастер цолны болзол хангаж, олон улсын их мастер /2017 оны дэлхийн аварга, Гиннесийн рекорд эзэмшигч/ Н.Мөнхшүр дэлхийн хошой аварга болж, ОУ-ын мастер Д.Хүслэн “Бага нас”-ны ангилалд түрүүллээ. Мөн 30 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 21,435 оноогоор Монгол Улсын шигшээ баг  амжиллтай тэргүүлж нийт 90 медалиас 33 медаль (10 алт, 12 мөнгө, 11 хүрэл) хүртжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа