Валютын ханш :

2024 оны 5 сарын 3, 5, Баасан гараг

ОСКАР: “The Power of the Dog" кино 12 номинацид нэр дэвшжээ

Жил бүрийн эхээр кино сонирхогчдын хүсэн хүлээдэг наадам бол Оскар буюу Академийн шагнал гардуулах ёслол болдог юм.

Тодруулбал, 94 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын нэр дэвшигчдийг өчигдөр буюу 8-ны мягмар гарагт албан ёсоор зарласан байна.

Шилдэг кино, гол дүрийн эрэгтэй, эмэгтэй жүжигчин, шилдэг найруулагч зэрэг 23 төрөлд нэр дэвшигчид тодорсон юм.

Netflix-ийн уран бүтээл, жүжигчин Бенедикт Камбербэтч,  Кирстен Данст, Жесси Племонс, Коди Смит-Макфи нарын тоглосон “The Power of the Dog" хэмээх кино шилдэг кино, шилдэг жүжигчин гэх мэт төрөлд буюу нийт 12 номинацид нэр дэвшсэн аж.

Сонирхуулахад, найруулагч Жэйн Кэмпион нь шилдэг найруулагчаар хоёр удаа нэр дэвшсэн анхны эмэгтэй болжээ. Оскарын наадам гуравдугаар сарын 27-нд Лос Анжелес дахь Долби театрын танхимд болох бөгөөд хөтлөгчийг хараахан зарлаагүй байгаа юм.

Оскарт нэр дэвшсэн жүжигчид, уран бүтээлчид болон кинонууд:

ШИЛДЭГ КИНО:

  • “Belfast”
  • “Coda”
  • “Don’t Look Up”
  • “Drive My Car”
  • “Dune”
  • “King Richard”
  • “Licorice Pizza”
  • “Nightmare Alley”
  • “The Power of the Dog”
  • “West Side Story”

ШИЛДЭГ НАЙРУУЛАГЧ:

  • Кеннет Брана, “Belfast”
  • Рюсуке Хамагучи, “Drive My Car”
  • Пол Томас Андерсон, “Licorice Pizza”
  • Жэйн Кэмпион, “The Power of the Dog”
  • Стивен Спилберг, "West Side Story"

ШИЛДЭГ  ГОЛ ДҮРИЙН ЭРЭГТЭЙ ЖҮЖИГЧИН:

  • Хавьер Бардем, “Being the Ricardos”
  • Бенедикт Камбербэтч,  “The Power of the Dog”
  • Эндрю Гарфилд, “Tick, Tick ... Boom!”
  • Вилл Смит, “King Richard”
  • Дензел Вашингтон, “The Tragedy of Macbeth”

ШИЛДЭГ ГОЛ ДҮРИЙН ЭМЭГТЭЙ ЖҮЖИГЧИН:

  • Оливиа Колман, “The Lost Daughter”
  • Николь Кидман, “Being the Ricardos”
  • Жессика Чэстэйн, “The Eyes of Tammy Faye”
  • Пенелопа Круз, “Parallel Mothers”
  • Кристен Стюарт, “Spencer”

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТУСЛАХ ЖҮЖИГЧИН:

  • Сиаран Хиндс, "Belfast"
  • Жесси Племонс, "The Power of the Dog"
  • Ж.К. Симмонс,"Being the Ricardos"
  • Коди Смит-Макфи, "The Power of the Dog"
  • Трой Коцур, "Coda"

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТУСЛАХ ЖҮЖИГЧИН:

  • Жесси Бакли, "The Lost Daughter"
  • Жуди Денч, "Belfast"
  • Кирстен Данст,  "The Power of the Dog"
  • Аунжану Эллис, ""King Richard"
  • Ариана ДеБосе, "West Side Story"

ШИЛДЭГ ХҮҮХЭЛДЭЙН КИНО:

  • "Encanto"
  • "Flee"
  • "Luca"
  • "The Mitchells Vs. The Machines"
  • "Raya and the Last Dragon"

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа