Валютын ханш :

2024 оны 5 сарын 3, 5, Баасан гараг

"12"-оос доош насныхан шинж тэмдэггүй өвдөж халдвар тараах эрсдэлтэй тул Цагаан сарыг гэр, гэртээ тэмдэглэхийг уриаллаа

Цагаан сарын баярыг гэр, гэртээ тэмдэглэхийг Эрүүл мэндийн яамнаас дахин уриаллаа.

Энэ тухай Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр "Омикрон хувилбараар 12-оос доош насны хүүхдүүд шинж тэмдэггүйгээр хөнгөн өвдөж халдварыг эцэг эхчүүд, ахмад настнуудад тараах эрсдэл байгаа.

Олон оронд хийсэн судалгаагаар 12-оос доош насныхан шинж тэмдэггүйгээр өвдөж халдвар тарааж байна гэдэгт анхаарал хандуулж байна.

Иймд Цагаан сараар Омикроны шинэ хувилбар орж ирэх эрсдэлтэй байгаа төдийгүй 12-оос доош насны хүүхдүүд халдвар тараах эрсдэлтэй байгаа учраас баяраа гэр гэртээ тэмдэглэхийг иргэдэд  уриалж байна” гэлээ.

"Дэлхийн зарим улс 5-11 насныханд коронавирусийн эсрэг вакцин хийхгүй байх шийдвэр гаргаж байна"

Мөн тэрбээр "Коронавирусийн Омикроны дэд хувилбар нь вакцингүй хүн амд эрсдэл учруулж болзошгүй.

Дэлхий дахинд 6 сараас 5 хүртэлх насны хүүхдүүд вакцингүй байгаа. АНУ-д 6 сартайгаас 5 настай хүүхдүүдэд хийж байсан вакцины судалгаа амжилтгүй болсон. Тиймээс аль нэг улсад уг насныханд зориулж вакцин хийгээгүй байна.

Харин 5-11 насны хүүхдийн вакциныг 10 гаруй улсад хийж байгаа. Гэхдээ Омикроны давлагаанд 5-11 насны хүүхдүүдийн дунд эрсдэл харьцангуй бага байгаа учраас уг насныханд вакцин хийхгүй гэсэн шийдвэрийг дэлхийн зарим улс гаргаж байгаа. Тухайлбал, Швед улс өчигдөр 5-11 насныханд вакцин хийхгүй гэх шийдвэрийг гаргажээ" хэмээн ярив.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа