Валютын ханш :

2024 оны 5 сарын 2, 4, Пүрэв гараг

"Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн 0.8 хувь нэн хүнд, 8.3 хувь нь хүнд шинж тэмдэгтэй байна"

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл коронавируст халдварын Омикрон хувилбарын үеийн эмнэл зүйн шинж тэмдэг, эмнэлгийн орны зохицуулалтын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Шинж тэмдгийн хувьд амьсгалын дээд замын халдварын шинж тэмдэг илэрч байна. Хүндэрсэн тохиолдолд цээжээр өвдөх, амьсгаадах, цустай цэр гарах, хэд хоногоор халуурч байгаа. Эдгээр шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандаарай. 

Хүүхдийн өвчлөлийн хувьд 0-18 насны 170,000 хүүхэд өвдсөний 72 хувь нь 0-11 насны хүүхдүүд байна. 

Өнөөдрийн байдлаар 11,084 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 0.8 хувь нь нэн хүнд, 8.3 хувь нь хүнд шинж тэмдэгтэй байна. Омикроны үед хүндрэх эрсдэл өмнөх хоёр давлагаатай харьцуулахад 2.5 дахин бага байгаа юм. 

Гэрийн нөхцөлд 59,381 хүн хянагдаж байна. Халдварын шинж тэмдэг илэрвэл та өрх болон сумын анхан шатны эрүүл мэндийн байгууллагадаа хандаж эмчилгээ заалгаж авна. Ингээд эмчилгээ хийлгэх явцад таны биеийн байдал сайжрахгүй бол утсаар эсвэл өөрийн биеэр эргэж очоод зөвлөгөө авах, КОВИД-19-ийн амбулаторид үзүүлэх боломжтой. 

Омикрон хувилбарын давлагааны үед орон нутагт 42 ЭМТ-ийн 5,482 орыг, нийслэлд 35 эмнэлгийн 4,345 орыг дэлгэн ажиллуулж байгаа" гэдгийг хэллээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа