Валютын ханш :

2024 оны 5 сарын 3, 5, Баасан гараг

Зүүнбаян-Ханги чиглэлийн "Төмөр зам"-ын төслийг ирэх сард эхлүүлж, аравдугаар сард дуусгахыг үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа.

Тэрбээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийн талаар мэдээлэл сонсож Ерөнхий сайд үүрэг чиглэл өглөө.

Тодруулбал, Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн тогтоолоор Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам төсөлд шууд гэрээ байгуулахыг төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгасан. Үүний дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газар ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа.

Энэ төмөр ашиглалтад орсноор төмрийн хүдэр, нүүрс тээвэрлэх зай 318 километрээр богиносож, тээвэрлэлтийн өртөг буурах боломжтой юм. Хамгийн гол нь төмөр замын экспортын шинэ суваг нээгдэх ач холбогдолтой.

Ерөнхий сайд Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийг гуравдугаар сард эхлүүлж аравдугаар сард дуусгах үүрэг чиглэлийг холбогдох сайд нарт өглөө” гэв.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа