Валютын ханш :

2024 оны 5 сарын 4, 6, Бямба гараг

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож буй эсэхийг үлээлгэхгүйгээр танддаг болов

Ковид-19 цар тахлын улмаас согтуугаар замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолооч нарын согтуурлын хэмжээ, гэмт хэргийн зөрчлийг шалгахад хүндрэлтэй болсон юм.

Тодруулбал Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нь дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэст согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийн илрүүлэлтийг сайжруулах энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох зорилгоор БНСУ-д үйлдвэрлэсэн IBLOW-10C тандагч 25 ширхэг багажийг захиалан авч хүлээлгэн өглөө.

Халдвар тараах эрсдэлтэй гэж үзэн жолооч нар зарим тохиолдолд үлээх багаж ашиглахаас татгалздаг. Тэгвэл согтуурлын зэрэг хэмжигч багаж нь үлээх шаардлагагүйгээр хүний бие болон гарт хүргэхгүйгээр ашиглах боломжтой аж.

 

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож буй эсэхийг тогтоохдоо халдвар хамгааллын дэглэмийг зөрчихгүйгээр согтуурлын хувь хэмжээг тогтоох давуу талтай багажтай болсон байна.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа