Валютын ханш :

2024 оны 5 сарын 4, 6, Бямба гараг

УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийнэ

Төрийн ордонд

10:00 цагт Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийнэ. 

13:00 цагт "Монголын эдийн засгийн форум 2022” урьдчилсан хэлэлцүүлэгтэй холбоотой хэвлэлийн хурал болно.

14:00 цагт КОВИД-19-өөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутамд нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих үүрэг бүхий Түр хороо өнөөдөр хуралдана.

Офицеруудын ордонд 

10:00 цагт "Монгол Улсын Батлан хамгаалахын цагаан ном"-ын гурав дахь хэвлэлийн нээлт болно.

Үндэсний мэдээллийн төв”-д

11:00 цагт Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооноос “Хуванцар хог хаягдлын эсрэг дэлхийн өдөр”-ийн талаар мэдээлнэ.

Японы Элчин сайдын өргөөнд

14:00 цагт “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2” төслийн хүрээнд Япон Улсын Засгийн газраас японы ТББ-уудтай хамтран хэрэгжүүлдэг буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурах ёслол болно. 

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа