Валютын ханш :

2024 оны 4 сарын 29, 1, Даваа гараг

Я.Буянжаргал: Тусгаарлалтад байгаа хүмүүс эмч рүү талхаа шидэж байна

ЭМЯ-аас өнөөдрийн ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал тусгаарлалтад байгаа иргэдийн талаар мэдээлэл өгсөн юм. 

Тэрбээр “Тусгаарлалтад байгаа иргэдээс өрөө жижиг байна, хоол амтгүй байна, нохойны хоол өглөө, өрөөндөө дасгал хиймээр байна. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг биш, өөр эмнэлэгт тусгаарлагдмаар байна гэх мэт гомдлуудыг хэлж байна. Эмчийн өөдөөс варентай талхаа шидэж, мөөгтэй хоол идэхгүй хэмээн уйлах, хоорондоо хэрэлдээд, зодолдож байгаа тохиолдод хүртэл бий. 

“Ковид -19” бол дэлхий нийтийг хамарсан цар тахал. Өнөөдөр онгоцоор иргэнээ татаад авч байгаа улс цөөхөн. Иргэдээ таван одтой зочид буудалд тусгаарлаж байгаа улс дэлхийд байхгүй. Эмчээрээ хоол зөөлгөж байгаа иргэдтэй улс Монголоос өөр байхгүй. Монгол иргэн эмчээрээ хоолоо зөөлгөөд, өөдөөс нь талх шидэж байна.

Тусгаарлах байранд байгаа болон ХӨСҮТ-д эмчилгээ хийж байгаа эмч нар дэлхийд урилгаар очдог, ДЭМБ-д зөвлөхөөр ажилладаг, энхийг сахиулах ажиллагаанд оролцдог хүмүүс. Ийм хүмүүс үйлчилж байхад иргэд авираа татах хэрэгтэй. Хэн нэгнийг уйлахаар нь, уурлахаар нь тусгаарлах хугацааг богиносгочихдог юм биш” гэлээ. 


1 сэтгэгдэл

  • yun davarsan garuud be. Torguuli noogduulah heregtei

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа