Валютын ханш :

2024 оны 5 сарын 6, 1, Даваа гараг

Засгийн газраас хөдөө аж ахуйн салбарт зориулсан 400 тэрбум төгрөгийн 3%-ийн хүүтэй зээлийг гаргалаа

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилсан юм.

Тэрбээр "Энэ жилийн хаврын тариалалт болон малчдад зориулсан хөдөө аж ахуйн зээлийг гаргалаа. Тодруулбал, Засгийн газраас хөдөө аж ахуйн салбарт зориулсан 400 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй зээлийг гаргаж байна.

Ингэхдээ хаврын газар тариалангийн эргэлтэд зориулж 100 тэрбум төгрөг болон хүнсний ногоочдод тусгайлан 50 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг гаргав. Мөн ноос бэлтгэлд 25 тэрбум төгрөг, арьс ширний бэлтгэлд 15 тэрбум төгрөг гээд нийт 400 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг гаргаж, хөдөө аж ахуйн салбарт дэмжлэг болж байгаа юм. Хүүгийн зөрүү болох 7.5 хувийг улсын төсвөөс төлөх юм" гэж онцолж хэллээ.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа