Валютын ханш :

2024 оны 5 сарын 8, 3, Лхагва гараг

"Замын-Үүд-Эрээн боомт"-оор нэвтрэх чингэлгийн тоог 2-3 дахин нэмэгдүүлнэ

Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн боомтоор нэвтрэх ачаа тээврийг нэмэх зорилгоор хилийн шугам дээрх талбайг өргөх болсон байна.

Тодруулбал, Тээвэрлэлтийг нэмэхэд шаардагдах таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдсэн байна. Замын-Үүд-Эрээн боомтын хилийн шугам дээрх чингэлгийн талбайг өөрийн талд гурван хэсэг талбай буюу нийт 24700 м2 талбайг хатуу хучилттай болгож өргөтгөх, чингэлэг солилцох талбай нэмж байгаатай холбоотойгоор чингэлэг өргөгч техник (калмар), сэрээт өргөгч, автокран худалдаж авах шаардлага үүсжээ.

Эдгээрийг хэрэгжүүлснээр Замын-Үүд-Эрээн боомтоор нэвтрэх чингэлгийн тоо 2-3 дахин нэмэгдэж, овор хэмжээ ихтэй ачаа татан авах нөхцөл бүрдэх аж.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа