Валютын ханш :

2024 оны 4 сарын 28, 0, Ням гараг

Нэр гэдэг зөвхөн хүний нэр биш, бидний эргэн тойронд байгаа юм бүхний оноож дууддаг үг юм

Нэр бол хүний амьдралын утга учирыг тодорхойлдог зүйлийн нэг яах аргагүй ба нэгэн насныхаа турш тэр нэрээрээ л дуудуулж амьдах тохиолтой юм. Тиймээс хүн бүр нэрээ хичээж амьдрах нь зүй ёс.

Мөн аав, ээж маань бидний нэрийг өгөхдөө ямар нэгэн утга учир, билэг ерөөл бодож өгдөг байх. Иймд хүн өөрийгөө мэдье гэвэл нэрнээсээ эхлэх нь зөв гэж боддог юм. Та ч гэсэн нэрнийхээ утга учирыг олж таниарай. Аав ээжээсээ асуж нэрнийхээ утга учрийг бичиж олон хүнд танин мэдэхүйн ач холбогдол өгөхийг уриалж байна.

Нэр нь хүнддэх гэсэн ойлголт байдаг. Жишээ нь, хүүхэд тогтдоггүй айл хүүхэддээ Муу нохой, Өөдөс, Шаазан, Гөлөгөө гэх мэт дорой нэр өгч тогтоодог ёсон бий. Хүү тогтдоггүй айл хүүдээ эмэгтэй нэр өгдөг тохиодол бас бий.

Түүнчлэн байгууллагын нэрний хувьд ч бас сонирхолтой баримтууд байдаг. Дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг компаний нэрүүд их утга учиртай, сонин түүхтэй байдаг аж.

Монголд бурханы шашин дэлгэрснээс хойш ард түмэн маань төвд нэрийг үр хүүхэддээ өргөнөөр өгөх болсон билээ. Гэвч өнөө үед бид бүхэн нэрнийхээ учир утгыг тэр болгон мэдэдгүй. Иймээс төвд нэрийн жагсаалтаас  цөөн хэдэн тайлбарыг хүргэж байна.

 Сэрчмаа ..- Их алтан эх

Сэрээнэн ..- Бугийг дарагч

Сэрээтэр ..- Бугийг тонилгогч

Сэтэв .. – Ширэн хуяг

Т

Тамжид .. – Хамаг бүгд

Тарва ..- Тонилгогч

Таяа ..- Зах хязгаар

Товуу .. -Догшин, хилэнтэн

Тогмид ..- Торохгүй, тээгдэхгүй

Тойв ..-сонсоглон

Тойвгоо ..- Сонсоглон баяр

Тумбааш ..- Зохилдсон

Түвдэн ...-Бурханы шашин

Түдэв .. -Хүчит чадалт

У

Увш ..- Буяны шадар, буянд ойр

Удвал ..-Удвал цэцэг

Х

Хажид ..-Огторгуйд явагч

Хайдав ..- Мэргэн шидэт

Хаймчиг ..-Дээд мэргэн

Хайнзан ..- Мэргэн шид баригч

Ханд ..- Огторгуйгаар явагч

Хаян ..- Амны хишиг

Хаянхярваа ..-Морин хоолойт

Хорол ..-Хүрд

Хуар ...-Цэцэг

Ц

Цамба ...-Эсруа тэнгэрийн нэр

Цогдог ..-Чуулганы эзэн

Цогзол ...- Дээд өршөөл

Цоо ...- Нуур далай

Цоодол ...- Далайг гэтлэх

Цүлтэм ...-Ёс цааз

Цэвэг ...- Насан хэмжих

Цэвэл ...- Нас арвитгах

Цэвээн ...- Насны эрхэт

Цэгмид ..-Насан хязгаарлашгүй

Цэдэв ...- Насны бүтээл

Цэдэн ...- Насан төгөлдөр

Цэмпэл ...-Насан арвижах

Цэнд ... -Насны буян

Цэрмаа ...-Урт наст эх

Цэрэв ... -Төрөл тутам

Цэрэн ...-Насан урт

Цээ ...-Насан

Цээпил ..-Нас арвижах

Ч

Чагдар ...-Очир баригч

Чагнаа ...- Мутартаа, гартаа

Чагцал ...-Гар хавсрах, мөргөл

 

 

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа