Валютын ханш :

2024 оны 5 сарын 18, 6, Бямба гараг

Б.Амарсанаа: Хүмүүнлэг ёсны харилцааны хэм хэмжээг ноцтой зөрчсөн гэж үзээд Б.Ариунзаяаг МУИС-аас хасах саналыг хүргүүлж байна

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захиргаа Б.Ариунзаяагийн асуудалтай холбоотой мэдээлэл өглөө. 

МУИС-ийн Хууль Зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа "Хуульчийн хувьд ул суурьтай хандах хэрэгтэй. Хэт нийгмийн давлагаанд хөтлөгдөж болохгүй гэх зарчим байдаг. Бид анхааралтай ажигласан бөгөөд байнга анхаарал тавьж ирсэн. Тиймээс ул суурьтай асуудлыг авч хэлэлцлээ.

Хууль зүйн сургуулиас тухайн оюутныг МУИС-аас хасах тухай саналыг хүргүүлж байгаа. Хүмүүнлэг ёсны харилцааны наад захын хэм хэмжээг бүдүүлгээр ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа учраас тухайн оюутныг МУИС-ийн оюутны эгнээнээс хасах саналыг хүргүүлж байна. 

Бид зөвхөн энэ тохиолдлоор хязгаарлагдахгүйгээр хуульчийн мэргэжлийн удиртгал хичээлийг сэргээн оруулах талаар ярилцсан. Мөн цаашид оюутнуудаа сонгон шалгаруулж элсүүлэхдээ ямар зүйлийг нэмж хийх ёстой вэ анхаарах ёстой талаар ярилцлаа. 

Манай сургуулийн оюутнууд шилдэг оюутнууд байгаа. Энэ олон хүн дотроос ёс суртахууны доголдол гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ байдал дээр системтэй арга хэмжээнүүдийг авч явна.

Тухайн оюутны хувьд МУИС-д анх элсэлтийн шалгалтын оноогоор орж элсэн суралцсан. Суралцах замдаа шилжин суралцах шалгалтад хамрагдаж элсэн суралцсан мэдээллийг аваад байна" гэв. 

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа