Валютын ханш :

2024 оны 4 сарын 29, 1, Даваа гараг

Баянхонгор аймагт "нарколог"-ийн төв байгуулна

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай, Баянхонгор аймагт ажиллаж, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, улсын бүртгэлийн алба, шүүх шинжилгээний алба зэрэг харьяа агентлаг, газрынхаа албан хаагчидтай уулзаж, албаны чадавх, ажлын орчин нөхцөлтэй газар дээр танилцан, зарим асуудлыг шуурхай шийдвэрлэж байгаа билээ.

Тус ажлын хэсэг өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарын хамт Баянхонгор аймагт ажиллаж байна. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар харьяа агентлаг, газрын албан хаагчидтай уулзах үеэрээ “Шинэ сэргэлтийн бодлого” болон яамнаас салбартаа хэрэгжүүлэх бодлогоо танилцуулж, санал солилцжээ.

Тухайлбал, бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах Наркологийн төвийг Баянхонгор аймагт байгуулахаар болсон байна.

Мөн албан хаагчдын цалинг үе шаттай нэмэх, ажлын ачааллыг бууруулах, нөхцөлийг сайжруулах, албаны хангамжийг нэмэх гээд үе шаттай арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснөө танилцуулсан байна. Энэ хүрээнд Баянхонгор аймаг дахь харьяа агентлаг, газрууддаа автомашин, иж бүрэн компьютер, мотоцикл, дөрвөн гэр хүлээлгэн өгчээ. Баянхонгор аймагт авлига албан тушаалын болон хүрээлэн буй орчны эсрэг, тэр дундаа хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг олон гардаг гэдгийг аймгийн Прокурорын газраас мэдээллээ.

 

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг шалгах явцад экологи, эдийн засгийн үнэлгээ хийлгэх зэрэгт зардал өндөр гардаг тул Шүүх шинжилгээний албанд энэ төрлийн нэгжийг тусгайлан байгуулах боломжтой эсэхийг асууж албан хаагчид тодруулсан. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар энэ асуудалд “Энэ бол яах аргагүй тулгамдаж буй асуудал мөн. Өнгөрсөн жил экологийн үнэлгээ хийх албыг Шүүх шинжилгээний албаны дэргэд байгуулсан. Өнөө жил бүтэц нь нэмэгдэж, 29 болсон. Энэ жилээс Баянхонгор аймагт тус албанаас хүн ирж ажиллана. Энэ албыг байгуулснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг хэмнэх боломж бүрдэж байгаа. Цаашид эрүү, захиргааны гээд бүх төрлийн хэргийн үнэлгээг хийдэг үндсэн бүтэцтэй болохыг зорьж байна” гэв.

 

Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа