Валютын ханш :

2024 оны 4 сарын 29, 1, Даваа гараг

Удам залгасан залуу малчдыг урамшууллаа

     Хөдөө аж ахуйн нийт үйлдвэрлэлийн хэмжээг жилийн туршид мал, амьтдыг өсгөн үржүүлсний болон ургамал, тариа, хүнсний ногоо тарьж ургуулсны үр дүнд бий болсон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өртгийн нийлбэр дүнгээр тодорхойлдог юм. Мөн МАА малын жил бүрийн тооллого, мөн хашаа, худгийн болон бусад тооллого, судалгаа нь мал аж ахуйн салбарын мэдээллийн гол эх үүсвэр аж. 

 

Үүнтэй холбоотойгоор аймаг орон нутгийн эдийн засгийн хөгжилд мал аж ахуйн салбар онцгой байр суурийг эзэлж ирсэн юм.  Түүнчлэн Говь гурван сайхан ямаа, Галбын говийн улаан тэмээ, Ханын хэцийн хүрэн тэмээ гэсэн батлагдсан үүлдрийн малын цөм сүргүүд  2021 онд Цогт-Овоогийн улаан ямаа, Ханбогдын Гавилууд хонь гэсэн омгоор нэмэгдлээ.

 

Тус аймгийн засаг дарга Р.Сэддорж  Байгаль цаг уурын өөрчлөлт, байгалийн давагдашгүй хүчин зүйл, ган зудын давтамж, уул уурхайн нөлөө, нийгмийн эрэлт хэрэгцээнд тохируулан, тухайн салбарыг хөгжүүлэх, үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, эрчимжүүлэх, тогтвортой хадгалах замаар малчдаа дэмжин үр дүнтэй ажлууд хийх нь чухал байна.

Чанартай мал сүрэгтэй, эдийн засгийн боломжтой малчин өрхтэй, малын гаралтай түүхий эдээ орон нутагтаа боловсруулах боломжийг бүрдүүлсэн аймаг болохын төлөө "Чинээлэг малчин" хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ.

Аав ээжийнхээ удмыг залган, мал маллан амьдарч байгаа залуу гэр бүлүүдэд өргөө гэр олгох ажлыг санаачлан өнөөдөр 16 малчин өрхөө хамрууллаа.

Цаашид ч залуу малчдаа урамшуулж, эрдэнэт сүргээ өсгөхөд нь аймгийн Засаг даргын хувьд анхаарсаар байх болно гэлээ.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа