Валютын ханш :

2024 оны 5 сарын 4, 6, Бямба гараг

Тэтгэвэр нэмснээр инфляцад асуудал үүсэхгүй

Засгийн газрын санаачилгын дагуу Улсын их хурал энэ оны улсын төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан юм. Ингэснээр ахмадуудын тэтгэврийг 500 мянган төгрөг болгож, хагас сая төгрөгөөс дээш тэтгэвэртэй иргэдийн орлогыг 15 хувиар өсгөсөн байна. Учир нь инфляц 15 хувиар өссөнтэй холбоотой гэж үзэж байгаа аж.     

Түүнчлэн “Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир тэтгэвэр тэтгэмж нэмснээр эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ гэсэн сэтгүүлчийн асуултад дараах хариултыг өгөв.

-Тэтгэвэр нэмэхийн тул улсын төсвийн зардлыг нэмээгүй, зардал дотор зохицуулалт хийж байна.  Иймд инфляцад том дарамт үүсэхгүй. Гэхдээ импортын барааны үнэ өсөхөд дагаад дотоодын хүнсний ногооны үнийг далимдуулан өсгөсөн шиг өргөн хэрэглээний барааны үнийг өсгөх вий гэж болгоомжилж байна. 30-40 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ өсөх нөхцөл бүрдээгүй. Үүнд дотоодод тарьж ургуулсан төмс, лууван, манжин, гурил зэрэг багтана. Энэ асуудалд зохицуулагч байгууллагууд хяналт тавих шаардлагатай.

Олон улсын санхүүгийн байгууллагууд цар тахлын өнөө үед, инфляцын дарамтад илүү өртдөг,  нийгмийн эмзэг бүлэгт илүү дэмжлэг үзүүлэхийг зөвлөж байна. Энэ дагуу Засгийн газар тэтгэвэр нэмлээ.

Монголбанкны  мөнгөний бодлого бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт бүрийн араас хөөцөлддөггүй. Макро эдийн засгийн дотоод гадаад тэнцвэр, валютын ханш, төлбөрийн тэнцэл, инфляцын хүлээлтэд илүүтэй анхаардаг. Цалин өсвөл инфляц илүү удаан үргэлжлэх эрсдэлтэй. Иймд Монголбанк өнгөрсөн сард бодлогын хүүг 6.5 хувь болгосноор мөнгөний бодлого хатуурч эхэллээ гэсэн дохиог та бүхэнд өглөө. Энэ мөчлөг цаашид үргэлжилнэ. Эдийн засгийн өрнөл ямар байхаас (хөдөлмөрийн зах зээл хангалттай сэргээгүй, эдийн засгийн өсөлт удааширсан) их зүйл хамаарна. Энэ удаад бид бодлогын хүү 0.5 хувиар өсгөв. Эдийн засгийн сэргэлт бидний тооцоолсноос сайн гарч, инфляцын өрнөл ямар байхаас дараа дараагийн мөнгөний бодлогын шийдвэр гарна.

Үл хөдлөх хөрөнгө рүү хөрөнгөө байршуулахаас илүүтэй хадгаламж руу мөнгөө байршуулах нь илүү өгөөжтэй болно. Хэрэглээнээс илүүтэй хуримтлал хийх төлөв харагдаж байна” гэв.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа