Валютын ханш :

2024 оны 5 сарын 3, 5, Баасан гараг

ААН-үүд ажилтнууддаа айл хэсэхгүй, зочин урихгүй гэр-ажил-гэр маршрутыг баримтлуулна

Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас аж ахуйн нэгж, байгууллагад коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх болон батлагдсан тохиолдлын үед ямар арга хэмжээ авах талаар зөвлөмж гаргажээ.

Уг зөвлөмжид хамт олноороо нэг дор бөөгнөрөн хоол, цай уухыг хориглох, хурал, цуглаан, сургалтыг цахимаар зохион байгуулах, ажилтан, ажилчдад айл хэсэхгүй, зочин урихгүй гэр-ажил-гэр маршрутыг баримтлуулах, байгууллагын үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр аль болох зайнаас ажиллахыг тусгасан байна.

Харин ажилтан, албан хаагчдад коронавирусийн халдварын шинж тэмдэг илэрсэн бол эмнэлэгт хандахыг зөвлөн чөлөө өгөх, халдвар батлагдвал 5 хоногийн чөлөө олгож, халдвар илрүүлэх шинжилгээний "сөрөг" хариутай бол ажилдаа орж болохыг зөвлөлөө. 

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа