Валютын ханш :

2024 оны 5 сарын 7, 2, Мягмар гараг

"Гэр хороолол хөдөлгөөн"-өөс тус хөдөлгөөний тэргүүн Э.Бат-Үүлийн талаар мэдээлэл хийлээ

Хотын дарга асан Э.Бат-Үүлийг гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд дөрвөн жилийн хорих ял оноосон юм. Тодруулбал:

  • Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа буюу 2013 онд өөрийн хүү Б.Чулуудайн "Гранд лайн" компанийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулж эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан,
  • Төрийн орон сууцны корпорац (ТОСК)-ын захирал А.Гантулга, "Бэрэн групп"-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөр, хүү Б.Чулуудай нартай бүлэглэн "Буянт-ухаа-2" хорооллын санхүүжилтээс их хэмжээний мөнгө шамшигдуулж хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан,
  • Хахууль өгсөн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн юм.

    "Гэр хороолол хөдөлгөөн"-өөс Хотын дарга асан Су.Батболд, С.Амарсайхан нарыг шалгуулах хүсэлтийг АТГ-т өгчээ. Учир нь дахин төлөвлөлт, нийслэлийн бүтээн байгуулалтын гавьяаг хотын дарга асан Э.Бат-Үүлд оноох гэж буйтай санал нийлэхгүй байгаа учир ийнхүү түүнийг хилс хэрэгт гүтгэж байна гэв. Мөн Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай нар тэрхүү 1,3 тэрбум төгрөгийг завшсан гэсэн нотлох баримт байхгүй" гэлээ.

    Тодруулбал "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эсэргүүцсэн Су.Батолд, С.Амарсайхан нар үүнийг санаачилсан Э.Бат-Үүлд хилс хэрэг тохон хэлмэгдүүлж, ял оноолоо. Шүүх хуралдаанд оролцсон хөндлөнгийн мэргэжлийн шинжээчид Нийслэлээс нэхэмжилсэн хохирол гээд буй 1,3 тэрбум төгрөг нь ямар ч үндэслэлгүй, мөнгөн дүн нотлогдохгүй байна гэдгийг тодорхойлсон аж. Мөн Су.Батболд, С.Амарсайхан нарыг дараах АТГ-т шалгуулахаар өгч байна.

    Нэгдүгээрт, 2016 онд НИТХ-ын сонгуулиар МАН олонх болох үед Су.Батболд Нийслэлийн Засаг даргаар сонгогдсон даруйдаа гэр хорооллын дахин төлөвлөлтийг зогсоох шийдвэр гаргасан. Тэрээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн орон сууцны санхүүжилтэд төсөвлөсөн 40 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулж, Хотын захиргааны шинэ байрыг СХД-т барих байсныг өөрчилж бусдын эзэмшилд байсан ХУД-ийн Нүхтийн аманд татвар төлөгчдийн 97 тэрбум төгрөгөөр Хотын захиргааны байрыг дутуу хагас барьж албан тушаалаа урвуулан ашигласан үйлдэл,

    Хоёрдугаарт, гэр хорооллын иргэд газраа барьцаалж хөрөнгө, санхүүгээ босгоход чиглэсэн Засгийн газрын тогтоол бүхий "Сайн хашаа" хөтөлбөрийг зогсоож хууль зөрчсөн үйлдэл,

    Гуравдугаарт, Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталсан гэр хорооллын иргэдийн Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох журмаар 30 хувийг тооцон газрын үнэ цэнийг үнэгүйдүүлж, бусдын өмч хөрөнгийг хууран мэхэлж ашигласан үйлдлийг тус тус шалгуулна" гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа