Валютын ханш :

2024 оны 5 сарын 3, 5, Баасан гараг

БОАЖ-ын сайдаар Б.Бат-Эрдэнийг томилохоор танилцуулжээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг ажлаас чөлөөлсөн юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын Удирдах зөвлөл өнөөдрийн хуралдаанд БОАЖ-ын сайдаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнийг томилохоор танилцуулжээ. Мөн удирдах зөвлөлийн хуралдааны дараа уг асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцсэний дараа Ерөнхийлөгчтэй зөвшилцөх аж.

Түүнчлэн шинэ сайдыг томилох асуудлыг маргааш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар танилцуулснаар батламжлах юм. УИХ-ын намрын чуулган маргааш завсарлах бөгөөд завсарлахаас өмнө БОАЖ-ын сайдыг томилохоор шуурхай ажиллаж буй.  

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг ажлаас чөлөөлсөн билээ. 

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа