Валютын ханш :

2024 оны 5 сарын 5, 0, Ням гараг

Эрээн-Замын-Үүд боомтод саатсан эм, эмнэлгийн хэрэгслийг тусгай үүргийн онгоцоор татан авна

    Эм хангамжийн газраас томилогдсон ажлын хэсэг Эрээн-Замын үүдийн боомтод очижээ. Тодруулбал ажлын хэсгээс тус боомтод саатсан эм, эмнэлгийн хэрэгслийг татаж авах ажлыг эрчимжүүлэхээр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Хилийн боомтын зөвлөлтэй  хамтран ажиллахаар болсон байна.

Мөн коронавируст халдвар (КОВИД-19)-ын дөрөв дэх давалгаа буюу Омикрон хувилбарын үед эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, нөөцийн тасалдал үүсэх эрсдэлээс сэргийлж  үйлдвэрүүд эм эмнэлгийн хэрэгсэл, түүхий эдийн нөөцийг нэг дүгээр сараас дээш хугацаатай бүрдүүлэн ажилах аж. 

Гэвч БНХАУ-аас татаж зарим түүхий эдийн нөөцүүд тулгамдаж буй тул энэ асуудлыг шийдвэрлэхээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 17-нд БНХАУ-аас тусгай үүргийн онгоц нисгэж нөөцийг татан авахаар болжээ. Үүнд дуслын шингэн, дуслын системүүд болон эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагаанд нэн шаардлагатай хэрэгслүүд багтаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа