Валютын ханш :

2024 оны 4 сарын 26, 5, Баасан гараг

Архангай, Дорнод Булган, Ховд аймагт мах боловсруулах үйлдвэр байгуулна

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газрын хуралдаанд дараах асуудлыг танилцуулсан байна.

Тэрбээр, БНХАУ-ын  нэг тэрбум долларын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр дөрвөн бүс нутагт хорио цээрийн бүс бүхий мал мах боловсруулах үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн. Урьдчилсан байдлаар 78 сая долларын ТЭЗҮ гарч байна.

Дорнод Булган, Ховд, Архангай аймагт өдөрт 1000 бог, 200 бод мал боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулж, махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Үйлдвэр байгуулснаар махны экспорт нэмэгдэхээс гадна арьс шир боловсруулах үйлдвэрлэлд технологийн шаардлага хангасан түүхий эдийг бэлтгэхэд дэвшил гарна, малчдын орлого нэмэгдэнэ.

Жилд 35 мянган тонн мах гаргаж байсан бол дөрвөн үйлдвэр байгуулснаар экспорт 22 мянган тонноор нэмэгдэх тооцоо гарч байна.

Энэ онд бэлтгэл хангаж, ирэх онд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. Үйлдвэрийг 1.2 жилд барьж, хүлээлгэн өгөхөөр ТЭЗҮ-д тусгасан хэмээн мэдээлэв.
 

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа