Валютын ханш :

2024 оны 5 сарын 14, 2, Мягмар гараг

Эмнэлзүйн зөвлөх баг коронавируст халдвар (КОВИД-19)-ын оношилгоо эмчилгээний талаар зөвлөлдлөө

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ЭМЯ-ны удирдлагууд, Эмнэлзүйн зөвлөхийн багийн эмч нар өчигдөр КОВИД-19 өвчний улмаас эмчлэгдэж байгаа өвчтөнүүдийг эмчилж байгаа эмчлэгч эмч Ц.Чинбаяр, вируслогийн лабортаторийн эрхлэгч Б.Дармаа нартай цахимаар холбогдон мэдээлэл солилцлоо.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл эмч, мэргэжилтнүүдэд Дэлхийн эмч нарын өдрийн мэнд хүргэж, коронавируст халдвартай 2 иргэнийг эмчилж эрүүлжүүлсэнд талархал илэрхийлэв.

Эмчлэгч эмч Ц.Чинбаяр өвчтөнүүдэд илэрсэн эмнэлзүйн шинж тэмдэг, лабораторийн болон дүрс оношилгооны шинжилгээгээр гарч байгаа өөрчлөлтүүд эмчилгээнд баримталсан арга барил, тактикийн талаар танилцуулж, зөвлөх эмч нарын сонирхсон асуултад хариулж, туршлагаа солилцож, зөвлөгөө авлаа.


Мөн энэ үeэр ХӨСҮТ-ийн Лабораторийн эрхлэгч Б.Дармаа өвчтөнүүдийн вируслогийн шинжилгээнд гарсан өөрчлөлтүүд, шинжилгээний талаар танилцуулсан юм.Зөвлөх эмч нар энэхүү аюулт цар тахлаас сэргийлэх, тархахгүй хязгаарлах, эрсдлийг бууруулах, хохирол багатай даван туулахад эмнэлгийн бэлэн байдлыг хэрхэн хангах талаар саналаа солилцлоо.

Тэд эмчилгээнд ашиглах эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, эмнэлгийн тоног төрөөхөмжийн бэлэн байдлыг хангах хуваарилалт хийхэд анхаарах асуудлын талаар зөвлөмж өглөө.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа