Валютын ханш :

2024 оны 5 сарын 13, 1, Даваа гараг

Хувийн хэвшлийн бүх ААН, ажилчдыг НДШ-ээс чөлөөлнө

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, МАОЭХ-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нар хамтран Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль, хуулийг хэрэгжүүлэх журмын талаар мэдээлэл өглөө.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Дөрөвдүгээр сарын нэгнээс аравдугаар сарын нэгнийг хүртэлх зургаан сарын хугацаатай НДШ-ээс чөлөөлөх хууль батлагдсан байгаа. НДШ-ээс чөлөөлөх, ажилчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай хууль дээрх хугацаанд хэрэгжинэ. Хувийн хэвшлийн бүх ААН, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагчид, гадаадын хөрөнгө оруулалттай ААН, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагчид, төрийн болон хувийн хэвшлийн бүх их дээд сургууль, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагчид, төрийн бус байгууллагад ажиллаж байгаа даатгуулагчид энэ хуулийн үйлчлэлд хамаарч, НДШ-ээс зургаан сарын хугацаатай чөлөөлөгдөнө” гэв. 


Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа