Валютын ханш :

2024 оны 4 сарын 17, 3, Лхагва гараг

М.Энхболд: УИХ-ын 73-р тогтоол бол 6-7 заалт бүхий шийдвэр шүү

2018 оны УИХ-ын 73-р тогтоол бол Таван толгойн орд газар төдийгүй говийн бүс нутгийн уул уурхайн салбарын цаашдын хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд чухал чиглэлүүдийг Засгийн газарт өгсөн тогтоол гарсан. Одоогоос бараг 2 жилийн өмнө шахуу гарсан тогтоол. Энэ хоёр жилийн хугацаанд хийгдэж байгаа ажлууд бол энэ тогтоолын хүрээнд зохион байгуулагдаж байгаа  гэж ойлгохоос өөр арга байхгүй. Энд авто замын тухай асуудал, төмөр замын тухай асуудал, цахилгаан станцын тухай асуудал, нүүрс, химийн үйлдвэрийн тухай асуудал, уул уурхайн салбарт ашиглагдах усыг хөрсний болон гүний хосолмол системээр ашиглах талаар гэх мэт олон асуудал энд хөндөгдсөн. Харин Таван толгойн орд газрын 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд IPO гаргах тухай асуудлыг Засгийн газрыг судлаж энэ заалтаа хэрэгжүүлэхийн өмнө Улсын их хуралд танилцуул гэсэн заалттай гарсан тогтоол. Энэ тогтоолыг шууд хүчингүй болгох тухай асуудал ярьж байгаа нь учир дутагдалтай асуудал болно. Энэ тогтоолын дагуу хийгдсэн бүхий л ажлуудад үнэлэлт дүгнэлт өгч энийг нэгдсэн журмаар авч үзэх ёстой. Угаасаа стратегийн орд газрыг хэрхэн яаж ашиглах вэ гэдэг нь УИХ-ын эрх мэдлийн хүрээний асуудал байдаг.

Жишээлэх юм бол 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын Таван толгойн орд газрыг ашиглах талаар боловсруулсан төслийг миний бие Улсын Их Хурлын даргатай ярилцаж, УИХ-ын дэд дарга Цогд ойлгуулж танилцуулж, Зандаахүүгийн Энхболд дарга, Р.Гончигдорж даргад танилцуулж Ингээд Улсын их хурлын дарга, Улсын Их хурлын 3 дэд дарга хамтарч нийт дөрвүүлээ гарын үсэг зурж Улсын их хурал дээр Засгийн газрын боловсруулсан төслийг нь авчирч танилцах нөхцлийг нь бий болгож байсан түүхтэй. 

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа