Валютын ханш :

2024 оны 4 сарын 20, 6, Бямба гараг

Франц иргэнтэй онгоцоор хамт ирсэн иргэд халдваргүй гарчээ

Москва-Улаанбаатар чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор гуравдугаар сарын 2-ны өдөр Улаанбаатарт ирсэн Бүгд Найрамдах Франц Улсын иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрсэн. 

Тэгвэл тус иргэнтэй харилцсан буюу нэгдүгээр хавьтлын 26 хүний онош сөрөг буюу халдваргүй гарсан талаар Засгийн газрын хэвлэлийн албанаас өнөөдөр мэдээллээ. 

Франц иргэнтэй хамт нэг нислэгээр ирсэн 121 зорчигч, нисэх багийн бүрэлдэхүүнийг тусгаарлан, ажиглалтад авч, хүн тус бүрээс сорьц аван шинжилгээнд хамруулаад байгаа юм. Мөн Увс аймагт Англи улсын нэг иргэнийг тогооч, жолооч, орчуулагчийнх нь хамт тусгаарлаад байна. 

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа