Валютын ханш :

2024 оны 4 сарын 19, 5, Баасан гараг

Ойн түймэр ойртож байгаатай холбогдуулан Австралийн нийслэлд онц байдал зарлалаа

Австралийн нийслэл Канберра хотын өмнөд хэсэгт ойн түймэр ойртож ирсэн тул өнөөдөр тус хотод онц байдал зарлажээ.

Канберрад тулж ирсэн түймэр нь 18,500 орчим га газрыг хамраад байгаа юм. Хотын захын оршин суугчдад нүүх бэлтгэлтэй байхыг эрх баригчид анхааруулжээ.

Канберра нь Австралийн хамгийн том хоёр хот болох Сидней, Мелбурн хоёрын дунд оршдог, 400,000 орчим оршин суугчтай.

Хамгийн сүүлд 2003 онд тус хот ойн түймэрт өртөх үеэр дөрвөн хүн амь үрэгдэж, 500 орчим хүн түлэгдэж, 470 айлын орон байр шатаж байжээ. Энэ удаагийн түймрийн нөхцөл байдал 2003 оны гамшгийнхтай төстэй байгааг мэргэжилтнүүд анхааруулжээ.

Ойрын өдрүүдэд Канберра орчмын агаарын температур Цельсийн 40 хэмийг давж, салхины эрч хүчтэй байгаа нь аюулыг улам нэмэгдүүлж байна.

Есдүгээр сард Австралид эхэлсэн ойн түймрийн улмаас 33 хүн амиа алдаж, хэдэн мянган орон байр шатжээ. Нийтдээ 11 сая гаруй га газрын ой мод түймэрт шатаад байна.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа