Валютын ханш :

2024 оны 4 сарын 20, 6, Бямба гараг

С.Болд-Эрдэнэ Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Уран бүтээлийн хэлтсийн дарга С.Болд-Эрдэнэ МУГЖ цолоор шагнууллаа.

Тэрбээр 1976 онд төрсөн бөгөөд тайз, дэлгэцийн жүжигчин юм. 1995-1999 онд СУИС-д жүжигчний мэргэжлээр суралцаж төгссөн. 2013 онд доктор, профессор С.Сугарын удирдлагад магистрын зэрэг хамгаалжээ. 2000 оноос УДЭТ-ын жүжигчнээр ажиллаж байгаад 2019 оноос одоог хүртэл Уран бүтээлийн хэлтсийн даргаар ажиллаж байгаа аж.

Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, Н.Наранбаатар тэргүүтэй уран бүтээлчид хамтран "Драмын дөрөв" хэмээх хамтлаг байгуулан дуулж, олны талархлыг хүлээж байв.

С.Болд-Эрдэнийн бүтээсэн дүрүүд:

  • Парисын дарь эхийн сүм (2009) Квазимодо
  • Шар тэнгисийн тарчлаан (2009) - Зайгуулынхан
  • Би ч гэсэн жаргамаар байна (2010) - Нөхөр
  • Оролмаа (2011) - Сандагдорж
  • Ану хатан (2011) - Галдмаа баатар
  • Цэцэрлэгт учирсан хоёр (2012) - Фёдор Кузмыч
  • Гамлет (2013) - Гамлет
  • Кихот ноён (2013) - Гахайчин
  • Норовын намтар (2013) - Захирал
  • Ромео Жульетта (2016) - Лоренцо лам
  • Царцаа намжил (2017) - Номын багш
  • Фауст (2018) - Фауст
  • Бүсгүйн зурвас (2019) - Архай сайд
  • Анна Каренина (2020) - Левин гэх мэт олон дүр бүтээжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа