Валютын ханш :

2024 оны 4 сарын 20, 6, Бямба гараг

Лозанн-2020" олимпын наадамд 1,800 тамирчин өрсөлдөнө


00:0000:00
"Лозанн-2020" олимпын наадамд 1,800 тамирчин өрсөлдөнө
Sara, ikon.mn - text to speech

Залуучуудын өвлийн олимпын III наадам Швейцар улсын Лозанн хотноо 2020 оны нэгдүгээр сарын 09-22-ны өдрүүдэд зохион байгуулагдах билээ. Энэ удаагийн наадамд дэлхийн 70 гаруй улсын 1,800 гаруй тамирчин спортын 16 төрлөөр 81 багц медалийн төлөө өрсөлдөнө.

Өвлийн олимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн Биатлоны төрөлд Э.Энхсайхан, Ч.Бямбасүрэн нар, Гүйлтийн цанын төрөлд О.Золбаяр, Б.Хонгор, Б.Номин-Эрдэнэ, Д.Урангоо нар хурд хүч авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорих юм. 

Багийн ахлагчаар Монголын үндэсний олимпын хороо/МҮОХ/-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Т.Амаржаргал ажиллана гэж Үндэсний олимпын хорооноос мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа