Валютын ханш :

2024 оны 3 сарын 29, 5, Баасан гараг

ШИНЭН-ын дэд дарга М.Алтандэмбэрэл хуурамч дипломтой гэв

УИХ-ын 2020 оны сонгуульд Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам /ШИНЭ/, Үнэн ба зөв нам, Монголын уламжлалын нэгдсэн нам нэгдэж  “Шинэн эвсэл” байгуулж оролцохоор болсон. 

Сонгуульд гуравдагч хүчтэй сөрөг хүчин болон оролцох гол бүрэлдэхүүнийг Л.Болд, Ж.Батзандан тэргүүтэй ШИНЭН-гийнхэн эзэлж буй. Сонгуульд нэр дэвшигчид энэ долоо хоногт нэр нь тодрох бөгөөд энэ үетэй давхцан “ШИНЭН-ын дэд даргаар дээд боловсрол эзэмшээгүй, хуурамч дипломтой эмэгтэй ажиллаж байна” гэх мэдээлэл байгаа юм. 

Тодруулбал, ШИНЭН-ын дэд дарга М.Алтандэмбэрэл нь Мэдээлэл технологийн инженер мэргэжлийн дипломтой нэгэн аж. Гэхдээ энэхүү диплом нь албан бус эх сурвалжийн мэдээллээр хуурамч гэх мэдээллийг өглөө. 

Иргэн Н “ШИНЭН-ын дэд дарга М.Алтандэмбэрэл нь хуурамч дипломтой гэх мэдээлэл бидэнд ирсэн. Энэ асуудлыг бид хуулийн байгууллагаар шалгуулна. Дээд боловсрол эзэмшээгүй хүн сонгуульд нэр дэвшиж, цаашлаад төрд өндөр алба хашихад хүрвэл яах вэ. Дээд боловсрол эзэмшээгүй ийм хүмүүс төрд ажиллах нь улс орны хөгжилд сөрөг нөлөөтэй” гэв. 


Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа