Валютын ханш :

2024 оны 3 сарын 29, 5, Баасан гараг

Нийслэлийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог, мандатын тоог баталлаа

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдйин хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулж, мандат хуваарилах тухай асуудлыг хэлэлцэв. Холбогдох хуульд заасны дагуу нутаг дэвсгэрийн нэгж, хүн амын тоо, хилийн цэсийг харгалзан үзэж 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулж, мандатыг хуваарилсан байна. 

Сонгогчдын тоог мандатын тоонд хуваарилавал нэг мандатад 35-36 мянган иргэн ногдохоор байгаа аж. Мөн газар зүйн байршлыг харгалзан алслагдсан дүүргийн мандатын тоог нэмэх санал гаргажээ. Тэргүүлэгчид уг асуудлыг хэлэлцээд ажлын хэсгээс боловсруулсан саналыг дэмжсэн байна. Ингэснээр, ирэх аравдугаар сард болох нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн тойргийг 23 байхаар тогтож, мандатыг дараах байдлаар баталлаа. 

Дүүрэг Мандатын тоо 

1. Баянгол дүүрэг - 6

2. Баянзүрх дүүрэг - 10

3. Хан-Уул дүүрэг - 6

4. Чингэлтэй дүүрэг - 4

5. Сонгинохайрхан дүүрэг - 10

6. Сүхбаатар дүүрэг - 4

7. Багануур дүүрэг - 2

8. Багахангай дүүрэг - 1

9. Налайх дүүрэг - 2

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа