Валютын ханш :

2024 оны 4 сарын 20, 6, Бямба гараг

Ховд аймгийн Чандмань суманд дөрвөн ихэр ишиг мэндэлжээ

Ховд аймгийн Чандмань сумын Жаргалант багийн малчин Б.Галбадрахын хотонд дөрвөн ихэр ишиг мэндэлж, эсэн мэнд бойжиж байгаа талаар тус аймгийн  Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Түүнчлэн малчин Б.Галбадрахынх энэ хавар 100 гаруй ямаа төллөхөөс 20 орчим нь ихэрлэжээ. Ховд аймгийн Чандмань сумын хувьд энэ хавар цаг сайхан байгаа учраас энэ жил мал ихэрлэх нь элбэг байгаа гэнэ. Мөн энэ сарын 9-ний өдөр тус аймгийн Чандмань сумын Жаргалант багийн нутаг Хар судгийн Оргидгийн өвөр гэх газар хаваржиж байгаа мянгат малчин Дашдоржийн Мягмарын тэмээн сүргээс зургаан настай хүрэн ингэ нь ихэрлэсэн байна. Монголчууд эртнээс нааш ингэ ихэрлэх нь сайн цагийн эхлэл, нутаг хошуу, хүн зон амар амгалан байж, мал сүрэг өсөн үржихийн бэлгэдэл хэмээн дээдэлж иржээ.

Иймд Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав энэ сарын 13, 14-нд Чандмань суманд ажиллажээ. Ингэ нь ихэрлэсэн мянгат малчин Д.Мягмарын гэрт зочилж, хүндэтгэл үзүүлсэн байна.

Чандмань суманд өнтэй сайхан хавар болж байна. Тус сум 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор 222 мянган толгой мал тоолуулжээ. Үүний 50 гаруй хувь нь төллөнө. Одоогийн байдлаар мал төллөлт 80 гаруй хувьтай, төл бойжилт сайн байгаа ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа