Валютын ханш :

2021 оны 10 сарын 16, 6, Бямба гараг

УИХ-ын 2020 оны сонгууль хойшлох уу

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр ард түмэндээ хандан зургаан зүйл бүхий уриалга гаргалаа. Ерөнхийлөгчийн уриалгаас харахад УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг хойшлуулах саналтай байгаагаа илэрхийлжээ. Уриалгын хоёрдугаар зүйлд “Энэ удаагийн УИХ-ын сонгуулийг хойшлуулж, түүнд зарцуулах хөрөнгө мөнгийг хэмнэх” гэжээ. 

УИХ-ын тухай хуульд онцгой нөхцөл байдал үүссэн үед УИХ-ын сонгуулийн тодорхой хугацаагаар хойшуулах боломж бий. Гэхдээ энэ асуудал Ерөнхийлөгчийн эрх мэдэл бус УИХ асуудлыг шийдэх ёстой. АН сонгуулийг хугацаанд явуулах саналтай байгаа бол МАН энэ наймдугаар сарын сүүлээр санал хураалтыг явуулах саналтай байгаа аж. 

Ерөнхийлөгчийн уриалга 

Нэг. Юуны өмнө улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танаж, үүнээс гарсан мөнгийг хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулах.

Хоёр. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийг хойшлуулж, түүнд зарцуулах хөрөнгө мөнгийг хэмнэх.

Гурав. Хямралын үед хамаг хүндрэл бэрхшээлийг үүрэн гарах үйлдвэр, аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих “Хямралын эсрэг” тусгай сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах дүрэм журам боловсруулах.

Дөрөв. Нийт иргэд, ялангуяа хүүхдийн амьжиргааны түвшинг хэвээр хадгалах, тэтгэх, ажилгүйдлийг бууруулах, түүнээс ирэх цохилтыг зөөлрүүлэх, иргэдээ наад захын хэрэгцээт зүйлсээр тасралтгүй хангах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах.

Тав. Энэ асуудлыг Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлөөр хэлэлцэж, хямралд бэлтгэж, түүнийг даван туулах эрдэмтэн мэргэжилтнээс бүрдсэн цомхон бөгөөд чадварлаг комиссыг (хороо) нэн яаралтай байгуулж, ажлын төлөвлөгөө, хуваарь гаргах.

Зургаа. Хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх. Ташрамд дурдахад, энэ бол дарангуйлал огтхон ч биш, зайлшгүй авах шаардлагатай арга хэмжээ юм.


Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа